ВИДЕО | Багш, ажилтан, оюутнуудын ирүүлсэн асуулт, санал, хүсэлтэд мэдээлэл, тайлбар өглөө

Share Button

Цахим сургалтыг цаашид үргэлжүүлэн зохион байгуулах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлттэй холбогдуулж МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар багш, ажилтан, оюутнуудын асуулт, санал, хүсэлтийг 2020.03.25-ны өдрийн 12.00 цагаас 2020.03.26-ны өдрийн 18.00 цаг хүртэл цахимаар болон утсаар хүлээн авч өнөөдөр мэдээлэл, тайлбар хийлээ.

Нийтдээ 53 хүнээс давхардсан тоогоор 80 орчим асуулт, санал, хүсэлт ирсэн байна.

Дашрамд дурдахад, БСШУСЯ-аас хорио цээрийн дэглэмийн үед авах арга хэмжээний талаарх нэгдсэн саналд МУИС-аас ажил хэрэгч олон саналууд хүргүүлсний дотор хорио цээрийн хугацаанд их, дээд сургуулийн багш, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэгт хөнгөлөлт үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл төр хариуцах асуудлыг судлан шийдвэрлэх тухай байсан юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх, иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй байх тухай мэдээллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар