Орчуулгазүйн эрдэм шинжилгээний наймдугаар цахим бага хурал боллоо

Share Button

2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Орчуулгазүйн Профессорын багаас уламжлал болгон зохион байгуулдаг Орчуулгазүйн эрдэм шинжилгээний бага хурал энэ жил 8 дахь удаагаа “Орчуулгын онол, туршлага” сэдэвтэйгээр цахим орчинд амжилттай зохион байгуулагдлаа.

2020 оны 4 дүгээр сарын 10-нд болсон энэхүү цахим хуралд МУИС-ийн профессор Д.Бүрнээ, доктор Ш.Эгшиг, доктор Г.Эрдэнэчимэг, магистр Л.Энхмэнд, докторант А.Цэрэнчулуун, Б.Удвал нар болон МУБИС, ШУТИС, ХУИС, ОУУБИС-ийн эрдэмтэн судлаачдын 13 илтгэл хэлэлцүүлснээс гадна орчуулгазүйн судалгаа шинжилгээ хийдэг манай нэрт эрдэмтэн орчуулагч нар болох Л.Маналжав, Ц.Магсар, Л.Чулуунбаатар, М.Чимэдцэеэ, Д.Отгонтуяа, Г.Элдэв-Очир, Ц.Онон, Ц.Оюунсүрэн, Н.Мөнх, Б.Пүрэвсүрэн мөн Япон улсаас докторант Г.Сайнбаяр, Австралийн шувууны нэр судлаач Грегори Прингл (Gregory Pringle) нар цахим хурлын хэлэлцүүлэгт оролцов.

Дэлхий нийтээр тархсан “Ковид 19” цар тахлын улмаас улс оронд мөрдөж буй журмын дагуу олон нийтийн арга хэмжээг танхимд зохион байгуулах боломжгүй үед цахим хэлбэрээр хурлаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь цаг үеэ олсон ажил боллоо.

Хурлын хөтөлбөр

Татах (PDF, 1.09MB)