Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны төв, Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” дэд төслийн хүрээнд зохиогдсон Хакатонд МУИС-ийн “Энигма” болон “Үзээд алдах уу” багийн оюутнууд амжилттай оролцлоо. “Үзээд алдах уу” багийн “Шинжилгээг зуршил болгоё” төсөл нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл амжилттай хэрэгжиж эцсийн шат буюу Монгол Улсын шилдэг 12 багаас шилдгийн шилдэг 2 багийн нэгд шалгарлаа.
Энэхүү төслийн гол зорилго нь оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээлэл түгээх, Их сургуулиудын оюутнуудад БЗДХ-ын шинжилгээнд хамрагдахад төрийн байгууллага болон сургуулиудыг холбож, сайн дурын шинжилгээг тогтмол хийдэг болох, мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн их сургуулиудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд БЗДХ-ын шинжилгээг зохион байгуулахаар төлөвлөдөг болох талаар уриалсан юм.
Төслийн багийн танилцуулга:
- Чиглүүлэгч багш Б.Наранчимэг (МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн ахлах багш)
- Багийн ахлагч А.Алтанбаяр (МУИС-ийн Эдийн засгийн 4-р түвшний оюутан)
- Багийн гишүүн Г.Ганди (МУИС-ийн Эдийн засгийн 4-р түвшний оюутан)
- Багийн гишүүн А.Бархасмаа (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан)
Төслийн хүрсэн үр дүн:
- “Шинжилгээг зуршил болгоё” төслийг оюутны оролцоотойгоор хэрэгжүүлсэн бөгөөд 77 сайн дурын ажилтанд мэдээлэл түгээж, оролцуулж, санал бодлыг нь сонсон, өдөрлөгийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл солилцсон. Мөн цахим орчинд “Шинжилгээг зуршил болгоё” челлэнжийг өрнүүлсэн.
- Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Монгол Улсын Их Сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, МУИС-ийн Эмнэлэг болон оюутан гэсэн төлөөллүүдийн гурван талт уулзалт зохион байгуулагдсан бөгөөд цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Шинжилгээг зуршил болгоё” нэртэй цогц өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж, хөтөлбөр гаргасан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдож МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн жилд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна. Мөн МУИС-ийн эмнэлгийн эмч З.Гаравсүрэн бусад их дээд сургуулиудад энэхүү өдөрлөгийн тайлан, үр дүнгээ танилцуулж, уриалга зөвлөмж хүргүүлж, цаашид хамтран ажиллах хүсэлт илгээхээр болов.
ШИНЖИЛГЭЭГ ЗУРШИЛ БОЛГОЁ ТӨСЛИЙН ЗУРАГ
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/05/хэвлэлийн-мэдээ-зассан.docx”]
Оюутан, төгсөгчийн хэлтэс