Job fair-2020

Share Button

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй МУИС-ийн шинэхэн төгсөгчдийн ажлын байрны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хаанаас хайх, хэрхэн өөрийгөө бэлтгэх, дасан зохицох чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг болох, төгсөгчдийг шууд ажлын байрт зуучлах зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс жил бүр “Job fair буюу ажлын байрны үзэсгэлэн” зохион байгуулдаг уламжлалтай. Job fair-2020 өдөрлөг дэлхий нийтээр цар тахлаас сэрэмжилж буй онцгой нөхцөл байдлын улмаас 2020.04.20-оос 2020.06.15-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

https://www.facebook.com/MUISiinOyutniialba/videos/570218370572025/

Эхний үе шат болох “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг нийт сурагцагчиддаа хүргэж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтаар, Ажлын байрны анкет /cv/ хэрхэн бөглөх, ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар танилцуулах болно. Та бүхэн холбоосоор орж үзнэ үү.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС