БНСУ-ЫН ЖЕЖҮГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ 2020 ОНЫ НАМРЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРӨӨ ЗАРЛАЛАА

Share Button

МУИС болон БНСУ-ын Жежүгийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дүгээр түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх.
  2. Голч дүн 3,0 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин: англи / солонгос хэлний дундба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Application form /татах /
  2. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, гарын үсэгтамгатай байх эсхүл ТҮЦ машигаас авсан байх/
  3. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, гарын үсэгтамгатай байх эсхүл ТҮЦ машигаас авсан байх/
  4. Тодорхойлох захидал. Багшийн гарын үсэг, тамгатай байх /татах/
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий эсээ 1 хуудас, англи эсхүл солонгос хэл дээр шивсэн байх /татах/
  6. Паспортны хэмжээтэй 4 хувь өнгөт цээж зураг
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  8. Эрүүл мэндийн бичиг /татах/

Суралцах хугацаа: 1 улирал

Англи хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалт: татах

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Жежүгийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Хамрагдах оюутны тоо:  2 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 05 дугаар сарын 27-ны 15.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Жежүгийн Үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Жежүгийн үндэсний их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар