МУИС-ийн төгсөгчдөд зориулан хамтран ажилладаг байгууллагуудаас 400 ажлын байр зарлалаа

Share Button

МУИС нь шинээр төгсөж ажлын байранд хөл тавьж буй суралцагчдаа дэмжих, ажлын байрт зуучлах зорилгоор жил бүр “Job fair” ажлын байрны өдөрлөгийг үе шаттай зохион байгуулсаар ирсэн. “JOB FAIR-2020” өдөрлөгөө дэлхий дахинд өндөр эрсдэл дэгдээж буй цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

1-р үе шат болох “Төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг

  1. Ажлын байрны анкет хэрхэн бөглөх, ярилцлагад хэрхэн орох
  2. Ажлын байранд дасан зохицох ур чадвар сэдэвт лекцийг видео хэлбэрээр төгсөгчдөд хүргээд байна

2-р үе шат болох байгууллагуудын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг мөн онлайн хэлбэрээр төвлөрүүлж,

  • 42 байгууллага
  • 400 орчим ажлын байрны мэдээллийг төгсөгчдөдөө хүргэж байна.

42 байгууллага, 400 орчим ажлын байрны мэдээллийг ЭНД ДАРЖ  харна уу.

Төгсөгчдөд зориулсан, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт-2
“Ажлын байранд дасан зохицох ур чадвар” https://www.facebook.com/MUISiinOyutniialba/videos/268381367543978/

Та доорх байгууллагуудад ажиллахыг хүсвэл анкетаа ирүүлнэ үү.

Ажлын анкет илгээх заавар

  1. Анкет  татаж авах
  2. Анкетын бөглөх /Жич: Анкетынхаа нэрийг ажилд орохыг хүссэн байгууллага, албан тушаалын нэрээр хадгалах Жишээ нь: Юнитэл групп-Харилцааны менежер, Голомт банк-Зээлийн мэргэжилтэн гэх мэт/
  3. 2 болон түүнээс дээш байгууллагад анкет илгээх бол тус бүр байгууллага, албан тушаалын нэрээр хадгалж тус тус илгээх
  4. e.sarangerel@num.edu.mn хаягаар анкетаа ирүүлнэ
  5. Та ажлын анкетаа ирсэн эсэхийг баталгаажуулах болон бусад мэдээллийг 77307730-1161 дугаараас 8:30-16:00 цагийн хооронд лавлах боломжтой
  6. 2020.05.18-26-ны 17:00 цаг хүртэл 9 хоног анкет хүлээн авах бөгөөд байгууллагуудад шууд илгээгдэх тул хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

Мөн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Мобиком корпорац, Юнител групп, Мандал даатгал зэрэг байгууллагад анкетаа чөлөөтэй илгээх боломжтой.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС