МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, үнэт зүйлс, сургуулиараа бахархах сэтгэл, үзэл санааг МУИС-ийн оюутан бүрт ухамсарлуулан хоногшуулах, оролцоог хангах зорилготой “МУИС-СОЁЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Оюутан суралцагчид МУИС-ийн соёл, МУИС миний нэрийн хуудас, МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй хэмээх сэдвийн дор нийт 58 эссэ ирүүлсэн байна. Эдгээр 58 эссэнээс дараах 5 эссэ шалгарлаа.
Эссэ уралдаанд шалгарсан оюутнуудын нэрс, сэдэв, онооны жагсаалт:
№ | Шагналт байр | Нэр | Сэдэв | Сургууль | Оноо |
1 | II байр | А.Хишигтөгс | МУИС-ийн соёл | ШУС-НУС | 25 |
Б.Батхүү | Уламжлалаар дамжуулан Монгол Улсын Их Сургуулийн соёлыг хөгжүүлэх нь | ШУС-НУС | 24 | ||
2 | III байр | Д.Нагважамц | МУИС-ийн оюутан – Монголын ирээдүй | ХЗС | 21 |
3 | Шагналт байр | Х.Үүрийнтуяа | МУИС миний нэрийн хуудас | ШУС-НУС | 18 |
Л.Батхишиг | МУИС миний нэрийн хуудас | ХЗС | 16 |
Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад МУИС, ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг болон ахлах мэргэжилтэн Л.Чинзориг нар өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулан өглөө. Уралдаанд идэвхтэй хамрагдсан МУИС-ийн нийт оюутан суралцагч нартаа сургуулийн захиргааны зүгээс талархал илэрхийлье.
Шагналт байранд шалгарсан эссэ
Нэр | Сэдэв |
А.Хишигтөгс | МУИС-ийн соёл /энд дарж уншина уу/ |
Б.Батхүү | Уламжлалаар дамжуулан Монгол Улсын Их Сургуулийн соёлыг хөгжүүлэх нь /энд дарж уншина уу/ |
Д.Нагважамц | МУИС-ийн оюутан – Монголын ирээдүй /энд дарж уншина уу/ |
Х.Үүрийнтуяа | МУИС миний нэрийн хуудас /энд дарж уншина уу/ |
Л.Батхишиг | МУИС миний нэрийн хуудаc /энд дарж уншина уу/ |
Оюутан, төгсөгчийн хэлтэс
ЭРДЭМ, МЭДЛЭГТЭЭ АМЖИЛТ ГАРГАЖ,
УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ИРГЭН БОЛОХЫГ ЕРӨӨЕ.