Тайландын хаант улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /TICA/-аас зарлагдсан 2020 оны Магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Share Button

Тайландын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас /TICA/ Тайландын их дээд сургууль/эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран Тайландын Олон улсын Ахисан Түвшний Хөтөлбөр /TIPP/-ийн хүрээнд 2020 онд Тайланд улсад суралцах Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл:

  • Тогтвортой байдлын эдийн засгийн философи
  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Хүнсний аюулгүй байдал
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Тогтвортой хөгжлийн зорилтууд

Тэтгэлгийн зорилго: Тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан Тайланд улс нь түнш улсын их, дээд сургууль, боловсролын байгууллагуудтай туршлага солилцох,  сайн туршлагаа хуваалцах боломжоор хангах.

TIPP хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://qrgo.page.link/d1wer холбоосоор авах боломжтой.

Зарлагдсан хөтөлбөрийн чиглэл бүрд 5 хүртэлх нэр дэвшигчийн материал хүлээн авах боломжтой бөгөөд өргөдлийг TICA руу Тайландын Бээжин дэх элчин сайдын яамаар дамжуулж эсвэл tipp@mfa.mail.go.th хаягаар ирүүлэхийг анхаарна уу.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС