“Биологи”-ийн доктор, “Бизнесийн менежмент”-ийн магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Биологи” /F05110101/ докторын хөтөлбөр, Бизнесийн сургуулийн “Бизнесийн менежмент” /E04130201/ магистрын хөтөлбөр Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 5 дугаар сарын 28–ны өдрийн 03 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээг гардан авлаа.

БМИҮЗ-ийн докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур үнэлгээ нь МУИС-ийн хамтран хэрэгжүүлсэн Erasmus+C3QA төслийн хүрээнд анх удаа боловсруулагдаж, уг шалгуураар Монгол Улсын хэмжээнд 2 хөтөлбөр өөрийн үнэлгээ тайлангаа боловсруулан, хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлснээс МУИС-ийн “Биологи” докторын хөтөлбөр ийнхүү магадлан итгэмжлэгдсэн нь МУИС төдийгүй Монгол Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн анхны докторын хөтөлбөр болж байна.

Дээрх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан төслийн баг, бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхимийн нийт багш, ажилтнуудад баяр хүргэе.

ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар