“Монгол судлал-Залгамж үе” тэтгэлэг гардуулав

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн 1996 оны төгсөгч ШУС, ХУС Ази судлалын тэнхимийн багш Б.Дулмаа, 1995 оны төгсөгч Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Т.Отгонтуул нарын санаачилсан “Монгол судлал-Залгамж үе” тэтгэлгийг С.Болдбаатар захиралтай “Корнерпойнт” ХХК хоёр дахь жилдээ гардууллаа. Тус тэтгэлгийг монгол судлалын чиглэлээр МУИС-д сурч буй гадаад, дотоодын оюутан залуус гардан авдаг юм. Монгол судлалын бүхий л чиглэлээр дагнан ажиллах гадаад дотоодын оюутан залуусыг гол болгож буй нь монгол судлалыг хөгжүүлэхэд судалгаа шинжилгээгээ зориулах залгамж үеэ дэмжих, тэдэнд урам зориг төрүүлэхэд тэтгэлгийн зорилго оршино.

2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэгт ирүүлсэн оюутны материалаас сурлагын амжилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх чадвар зэргийг харгалзан үзэж ШУС-ийн монгол хэл шинжлэлийн оюутан Ри Шинхёг(БНАСАУ), М.Буянхишиг(МУИС), магистрант Ү.Доржоо(МУИС), Ри ТогХунг(БНАСАУ) нар шалгарч тэтгэлгийг гардан авчээ.

Энэ хичээлийн жилд ШУС-ийн оюутан Ри Юүнжин(БНАСАУ), Пак Жүсонг(БНАСАУ), магистр Ч.Батзаяа(МУИС), докторант Э.Жаргалмаа(МУИС) нар шалгарсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр тэтгэлгийг гардуулан өглөө.

МУИС Монгол судлалыг тэргүүлэх чиглэлийн нэг болгож буй энэ цагт тус тэтгэлэг нүдээ олсон бөгөөд энэхүү тэтгэлгийг дэмжин ажиллах цаашид үргэлжлүүлэн авч явах үндэсний хөрөнгө оруулалттай компаниудыг хамтран  ажиллахыг ялдамаа уриалж тэтгэлэг гардан авсан нийт оюутан залуустаа монголын судлалыг дэлхийд түгээх өрнүүн их амжилтыг хүсье.