СУДАЛГАА | Ажил олгогчдын сэтгэл ханамж ямар түвшинд байна вэ?

Share Button

АЖИЛ ОЛГОГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

(2018-2019 оны хичээлийн жилийн төгсөгчид)

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн “Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж эхлэхээр төлөвлөн анхны судалгааг хийж тайланг бэлэн болголоо.

Судалгааны үндсэн зорилго нь МУИС-ийг төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг ажил олгогчдын санал бодолд тулгуурлан үнэлж, эрхэлж буй ажлын онцлог, ажлын орчин нөхцөл, шалтгааныг тодорхойлж, энэхүү мэдээлэлд үндэслэн их сургуулийг төгсөгчдийн мэргэжлийн чиг баримжаа, ерөнхий ур чадварыг сайжруулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэгдсэн болно.

Оюутан, төгсөгчийн хэлтсээс зохион байгуулсан “Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г сурвалжилгын судалгааны аргыг ашиглан хийсэн. Тухайн судалгааг 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөгчдийн мөшгөх судалгааны буюу “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны үр дүнд үндэслэн 120 ажил олгогчдоос мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн юм. Тухайн судалгааг явуулахад мэргэжлийн тэнхимээс судалгааны арга зүйн зөвлөх багш, судалгааны мэргэжлийн магистрант, оюутнуудыг татан оролцуулснаар илүү үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэхүү судалгааны зөвлөх багшаар ажилласан МУИС-ийн СНАТ-ийн дэд профессор М.Батбаатар болон мэргэжлийн магистрант, оюутнуудад талархал илэрхийлье.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын байдал, ажил олгогчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, их сургуулиас бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд дутагдаж буй ерөнхий ур чадварыг үнэлүүлэх, ажил олгогчдын үнэлгээ, хүлээлтэд тулгуурлан сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тухайн судалгааны үр дүн, ач холбогдол оршино.

Судалгааны үр дүн, тайлантай танилцаж, өөрсдийн үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ аргачлал болон дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ ОТХ  (МУИС-ийн 2-р байр, 200, 216, 217 тоот) болон цахим хаягаар илгээж хамтран ажиллахыг хүсье.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [1.10 MB]

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС