Өнөөдөр /2020.06.26/ МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Компьютерийн ухаан бакалаврын хөтөлбөр Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.
Тус тэнхимийн Програм хангамж, Мэдээллийн технологи хөтөлбөрүүд олон улсын чанарын баталгаажилтын байгууллага Германы ASIIN агентлагаар хамгийн урт хугацаагаар буюу таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, Европын информатикийн боловсролын чанарын баталгаажилтын сүлжээ EQANIE /Europian Quality Assurance Network for Informatics Education/ байгууллагаас Euro-Inf стандарт ханган, сертификат хүлээн авч, Програм хангамж, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем хөтөлбөрүүд дотоодод магадлан итгэмжлэгдээд байсан юм.
Компьютерийн ухаан хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлснээр Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим бакалаврын нийт хөтөлбөрүүдээ 100 хувь магадлан итгэмжлүүлсэн тэнхим боллоо.