Өнөөдөр /2020.07.10/ МУИС-ийн зарим ажилтнуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шагнал болон Талархал гардуулав. Энэхүү талархлыг шинэ төрлийн коронавируст халдварын үед гадаад оюутнуудад өөрсдийн санаачилгаараа амны хаалт оёж хандивласан ажилтнуудад гардуулсан юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Салбарын тэргүүний ажилтан”-аар Оюутны 4-р байрны үйлчлэгч Ё.Дуламсүрэн, “Салбарын жуух “ бичгээр Хичээлийн 4-р байр, Бизнесийн сургуулийн ажилтан М.Цэцэгмаа, Оюутны 2-р байрны жижүүр Э.Шүрэнцэцэг, Оюутны 2-р байрны ажилтан Х.Оюунбилэг, Оюутны 2-р байрны жижүүр С.Гандолгор нарыг шагнав.
“Талархал”-ыг Оюутны 3-р байрны ажилтан У.Батбаяр, Оюутны 5-р байрны ажилтан Б.Алтанцэцэг, Номын сангийн ажилтан П.Сольтогтох, Хичээлийн 2-р байрны ажилтан С.Чимгээ нарт гардууллаа.