МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан, Хангамж, үйлчилгээний газрын дарга В.Алтансүх болон инженерүүд өнөөдөр /2020.07.22/ МУИС-ийн хичээлийн байруудад хийгдэж буй засварын ажилтай биечлэн танилцлаа.
МУИС-ийн хичээлийн I байр, ХЗС, ХШУИС, ШУС-д засварын ажил эхлээд байгаа юм. МУИС-ийн удирдлагуудын зүгээс гүйцэтгэгч компанийнханд чанар, стандартын дагуу засвар болон бусад ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг даалгаад холбогдох чиглэлийн хүмүүст ажлын явц, чанарт хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.