Австрийн Ernst Mach Grant-Eurasia-Pacific Uninet тэтгэлгийн хугацааг сунгалаа

Share Button

Австрийн Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн (хуучнаар Юнинетийн тэтгэлэг) докторын болон докторын дараах судалгааны тэтгэлгийн маериал хүлээн авах хугацааг COVID-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж байна. МУИС болон Австрийн Юнинетийн хамтын ажиллагааны хүрээнд тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид материалаа илгээх боломжтой юм.

Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд: 

  • Байгалийн ухаан
  • Техник, технологи
  • Анагаах ухаан
  • Хөдөө аж ахуй
  • Нийгмийн ухаан
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Урлаг судлал

Тэтгэлгийн хугацаа:

  • Докторант: 1-9 сар
  • Докторын дараах судалгаа: 1-6 сар

Тэтгэлгийн хэмжээ:

Сар бүр олгох тэтгэлэг

  • Докторант: 1,050 евро
  • Докторын дараах судалгаа: 1,150 евро

Байр, эрүүл мэндийн даатгал

  • Байрны төлбөр сар бүр 250-600 евро
  • Эрүүл мэндийн даатгалд сар бүр 55-200 евро

Замын зардал

Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Суралцаж буй сургуулийн профессор багшийн 2 тодорхойлох захидал (тус сургууль нь Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн түнш байх ёстой бөгөөд Монголд байх 8 түнш байгууллагын нэг нь МУИС юм. https://typo3.oead.at/fileadmin/Dokumente/oead.at/ICM/EPU/2018_New_Update-Members_China_and_Mongolia.pdf холбоосоор нэвтэрч өөрийн байгууллагаа шалгана уу)
  • Австрид хүлээн авах байгууллага дах зөвлөхийн зөвшөөрсөн маягт
  • Хүчинтэй паспортны хуулбар, цахимаар
  • Дипломын хуулбар, цахимаар (магистр эсвэл докторын диплом, Англи эсвэл герман хэлээр орчуулсан байх)
  • Ажиллаж эсвэл суралцаж буй сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн албан ёсны тодорхойлох захидал
  • Судалгааны төслийн санал (2-4 нүүр)

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 15 хүртэл

Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч https://grants.at/en/?=MjA2NzJfMjE4MzRfMA== үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС