Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр 2020-2021 хичээлийн жилд шинээр элсэлт авч байна.
Энэхүү хөтөлбөрт МУИС-ийн Магистр, докторын элсэлтийн журмын дагуу http://burtgel.num.edu.mn/ хаягаар орж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл бүртгүүлнэ үү.
Тухайн хөтөлбөрийн талаарх товч танилцуулга
Хөтөлбөрийн нэр: Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын Тайваний Үндэсний Чи Нань Их сургуультай хамтарсан магистрын хос зэрэг олгох хөтөлбөр.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд: МУИС, ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуулийн Банк санхүүгийн тэнхим, Олон улсын бизнесийн тэнхим.
Хөтөлбөрийн зорилго: Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг оюутанд олгосноор олон улсын ажлын байранд өрсөлдөх чадвартай ажиллах хүчийг бий болгох зорилготой.
Хөтөлбөрийн давуу тал:
- Олон улсын харилцаа, эдийн засгийн олон хэрэглээг хослуулсан цаг үеийн боловсролыг олж авна.
- Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын магистрын хос дипломтой төгсөнө.
- Эхний жилдээ Монголд суралцана, хоёрдох жилдээ Тайваньд суралцана (Англи хэл дээр).
- Тайвань болон Монгол удирдагчтайгаар олон улсын түвшний магистрын судалгааны ажил (Англи хэл дээр) бичиж сурна.
- Тайваньд тэтгэлэгтэй сурна (1 жилийн хугацаанд сар бүр ~130 ам.доллар).
- Суралцах хугацаан дахь бүх багц цагийн төлбөрөө ОУХНУС-д тус сургуулийн үнэлгээгээр хийнэ.
Хөтөлбөрийн шаардлага:
- Бакалаврын голч оноо 3.2 буюу түүнээс дээш байна.
- Англи хэлний мэргэжлийн шалгалтын оноотой байна (TOEIC 650/TOEFL 520).
- Олон улсын харилцаа эсвэл эдийн засгийн мэргэжилтэй бол сайн.
ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим