МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Мэдээллийн технологи магистрын хөтөлбөрийн оюутан О.Дариймаа, Б.Нямхүү, Б.Баяржаргал нар нь Европын Холбооны Эрасмус Смарт Сити магистрын давхар зэрэг олгох хөтөлбөрт хамрагдан Латви улсын Рига Техникийн Их сургуульд 2019 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн нэг жилийн хугацаатай суралцахаар болсон юм.
Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, Рига хотод амьжиргааны зардалгүй, эх орондоо ирж чадалгүй гацаад байсан билээ. Энэ үед МУИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа хүнд нөхцөлийг харгалзаж, хүсэлтийг нь үндэслэн мөнгөн тусламж илгээсэн явдалд гүн талархал илэрхийлье.
О.Дариймаа, Б.Нямхүү нар 2020 оны 7 дугаар сарын 26-ны Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд 21 хоногийн тусгаарлалтаас гарч, гэртээ тусгаарлагдаж байгаа билээ. 2020-2021 оны намрын улирлаас эхлэн МУИС-даа үргэлжлүүлэн суралцах юм.