БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дүгээр түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх. Бүх түвшинд дор хаяж 1 улирал амжилттай суралцсан байх
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин: англи хэлний TOEFL 80, IELTS 5.5 түвшинтэй байх, солонгос хэлний TOPIK level 4 түвшинтэй байх. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол хэлний багшийн тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. CV /тодорхой загвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  3. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авах эсхүл тамга, гарын үсэгтэй байх, англи хэл дээр/
  4. Тодорхойлох захидал /Багшийн гарын үсэг, тамгатай байх/
  5. Хэлний түвшин батлах батламж, сертификатын хуулбар
  6. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ /англи/солонгос хэл дээр шивсэн байна/
  7. 3*4 хэмжээтэй 2 ширхэг өнгөт цээж зураг файлаар явуулах /jpg, png өргөтгөлтэй/
  8. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  9. Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг. /эрүүл мэндийн бичиг эмчийн гарын үсэг, тамгатай байна. Өргөдөл, эрүүл мэндийн бичгийг татан гараар бөглөсний дараа сканердан PDF file болгон явуулна/
    1. Seoul dormitory /суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно/ өргөдөл татах
    2. Global dormitory /суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно/  өргөдөл татах
  10. Банкны баталгаа /банкны албан бичиг/:
  • 1 улирал суралцах – 2000 ам.долларын
  • 2 улирал суралцах – 5000 ам.долларын баталгаа гаргана

Суралцах хугацаа: 1-2 улирал

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль: Хууль зүйн сургууль, Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа, Хэл шинжлэл ба худалдаа, Бизнесийн сургууль

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Ханкүүк их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. БНСУ-д ирсэн даруйд тусгаарлалтад 14 хоног байх зардлыг /дунджаар 2,100,000 KRW/ суралцагч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 9 дүгээр сарын 28-ны 16.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ханкүүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС