МУИС-ийн хамтын ажиллагаатай Азийн төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Японы Осакагийн их сургуульд суралцах боломжуудын талаарх цахим уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 19-нд болох гэж байна. Тус уулзалтаар Осакагийн их сургуульд хэрхэн элсэж суралцах, тэтгэлэг авах, солилцооны хөтөлбөрт хамрагдах зэрэг сэдвүүдээр ярилцана.
Нийт оюутан, судлаачид та бүхнийг цахим уулзалтад оролцохыг урьж байна.
Нэмэлт мэдээллийг доорх хуудаснаас үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС