Япон Улсын Аёома Гакуйн их сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа

Share Button
МУИС болон Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-4 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
  3. Хэлний шаардлага:
  • Aoyama кампус /Уран зохиол, Боловсрол, Сэтгэл судлал, Эдийн засаг, Хууль, Бизнес, Олон улсын улс төр, Эдийн засаг ба харилцаа/: япон хэлний N5 түвшинтэй байхангли хэлний IETLS 5.5, TOEFL IBT 68 түвшинтэй байх.
  • Sagahimara кампус /Шинжлэх ухаан, инжнерчлэл, Компьютерийн ухаан, Хамтын ажиллагаа ба нийгмийн ажил/: япон хэлний N5 түвшинтэй байхангли хэлний IETLS 5.5, TOEFL IBT 68 түвшинтэй байх /Хэлний онооны батламжийг хавсаргах.  Батламж байхгүй бол 1 жилээс илүү хугацаанд япон/англи хэл судалсан талаарх япон/англи хэлний багшийн тодорхойлолт./
  • Япон хэлний багшийн тодорхойлолтын загвар татах
  • Англи хэлний багшийн тодорхойлолтын загвар татах

Бүрдүүлэх материал /бүх материал англи хэл дээр байх/:

  1. Application form татах
  2. Эрүүл мэндийн бичиг татах
  3. Багшийн тодорхойлох захидал /тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамга/
  4. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  5. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  6. Study plan /суралцах төлөвлөгөө бүхий эсээ, шивсэн байна/
  7. Хэлний батламж / багшийн тодорхойлолт
  8. Гадаад пасспортын хуулбар
  9. 5 хувь цээж зураг
  10. Information for tutor татах
  11. Application for Certificate of eligibility
  • Aoyama campus certificate of eligibility татах
  • Sagahimara campus certificate of eligibility татах
  1. Дотуур байрны өргөдөл /сонголтоор/
  • Aoyama campus дотуур байрны өргөдөл татах
  • Sagahimara campus дотуур байрны өргөдөл татах
  1. Санхүүгийн баталгаа:
  • 1 улирал суралцах – 780,000 йен
  • 2 улирал суралцах – 1,550,000 йен

Хөтөлбөрийн жагсаалт:

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж Аояама Гакуйн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Аояама Гакуйн их сургууль нь дараагийн шатны сонгон шалгаруулалт хийж хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 110 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС