Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын баримт бичиг

Share Button

 

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ

2020.08.28

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Төрийн өмчит хуулийн этгээд болох Монгол Улсын ИХ сургууль нь  сонгон шалгаруулалтын зарыг өдөр тутмын Өнөөдөр сонин,  байгууллагын албан ёсны цахим хуудсанд ил тод нээлттэй нийтэлнэ.

Түрээслүүлэх         эд      хөрөнгийн    танилцуулга (эд хөрөнгийн тухай болон байр талбай түрээслүүлэх бол түрээслүүлэх талбайн хэмжээ, хаяг байршил зэргийг тодорхой тусгана), зориулалтаар (тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд харшлахааргүй байх шаардлагатай)

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 09-р сарын 20-ны өдрийн 11.00  цагт
Материал хүлээн авах хаяг МУИС. Хичээлийн 1-р байр, 2 давхарт,  212 тоот, байгууллагын бичиг хэргийн ажилтанд
Материал нээх хугацаа, хаяг байршил 2020 оны 09-р сарын 20-ны өдрийн 11.40  цагт

/нээлтэд оролцохоор ирсэн оролцогчдыг  байлцуулан нээнэ/

Байр, талбай, эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 15,000 төгрөг
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл
  1. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг  нотариатаар баталгаажуулсан байх;
  2. Иргэн, хуулийн этгээд нь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, МУ-ын стандарт MNS4946:2005-д /хэрэв өөрчлөгдсөн бол шинэчилснийг ирүүлэх/ зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт

Иргэн, хуулийн этгээд нь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, МУ-ын стандарт MNS4946:2005-д /хэрэв өөрчлөгдсөн бол шинэчлэснийг ирүүлэх/ зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

/шаардлагатай мэдээллийг тусгах/

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

I

–        Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал албан бичгээр ирүүлэх;

–        Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

–        Үйл ажиллагааны танилцуулга;

–        Ажлын туршлагын талаарх мэдээлэл 2018, 2019 оноор (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);

–        Санхүүгийн чадварыг нотлох баримт 2018, 2019 оноор (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);

–        Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх;

–        Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

–        Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд сүүлийн 6 сарын сүүлийн дотор хамрагдсан байх /Үзлэг, шинжилгээнд хамрагдсан тухайн эмнэлгийн байгууллагаас тодорхойлолт авахад татгалзах зүйлгүйг нотолсон албан бичиг;

–        Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

–        Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, үнийн саналын жагсаалтыг ирүүлэх;

–        Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай,  Хөрөнгийн  баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах зэрэг);

 

  1. Түрээслүүлэх байр, талбай:
  • МУИС.Хичээлийн 2-р байрны 1 давхарт байрлалтай, буфет зориулалттайгаар, 20м2 талбай;
  • МУИС. Номын сангийн 1-р давхарт байрлалтай буфет зориулалттайгаар, 114м2 талбай зэргээс бүрдэнэ.
  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Түрээслүүлэх байр, талбайг өмч эзэмшигч Монгол Улсын Их сургууль дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг 75754400/1221,1223/  утсаар авна уу.

Хаяг: СБД, 6-р хороо, Их сургуулийн гудамж 1, МУИС, Хичээлийн 1-р байр, 1 давхарт, 218, 128 тоот.

Холбогдох албан тушаалтан: Ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, мэргэжилтэн Х.Туяацэцэг.

  1. Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжилсэн, хаяг, холбоо барих утас  тодорхой бичигдсэн, ирүүлж буй материалын жагсаалтыг товьёглон, тогтоосон цагт ирүүлсэн байна.
  2. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
  3. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.

 

Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар