Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Компьютерийн сүлжээ, компьютерийн инженер, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Туршлага: Дотоод сүлжээний холболт, хэрэглэгчийн болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангамж, программ хангамжийг зохих түвшинд эзэмшсэн

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)

Бүртгэл: 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны /ажлын өдрүүдэд/ 09.00- 17.00 цагийн хооронд  МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136