БНСУ-ын Данкүүк их сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн 2,3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан
  2. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
  2. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  3. Recommendation letter-1 /англи хэл дээр, багшийн гарын үсэг, тамгатай байх/
  4. Суралцах төлөвлөгөө /англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх/ татах
  5. 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  7. Уушгины рентген зураг (X-ray) авахуулсан байх.

Суралцах хөтөлбөр: англи хэл дээрх хөтөлбөрийн жагсаалт  http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english

Зардал: дотуур байр, онгоцны тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 15 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 10 дугаар сарын 12-ны 16:00 цаг хүртэл.

Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, 109 тоот.

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн тухай дараах холбоосоор зочилж суралцах хөтөлбөр болон бусад мэдээлэлтэй танилцана уу.

Бусад мэдээллийг доорх линкээр орж харна уу: http://www.dankook.ac.kr/web/international/overview1

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС