Европын холбооны чадавхыг сайжруулах “Education support at the Universities of Mongolia” төслийн хүрээнд МУИС-ийн цахим сургалтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо. “Education support at the Universities of Mongolia” төслийн зохицуулагч, МУИС-ийн дэд профессор Б.Очирхуяг, Багшийн хөгжил, цахим сургалтын төвд сервер хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу болон БХЦСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд энэхүү үйл ажиллагаанд оролцов.
Энэхүү сервер нь CPU 4112 Xeon 2.6GHz, Mem 16G, SSD240 SATA, HDD 4T SATA8 Power 550W, Platinum2 хүчин чадалтай бөгөөд Багшийн хөгжил, цахим сургалтын төв тус серверт “Дижитал профессор студи”-н ажлуудыг байршуулан ашиглах юм. Серверийн багтаамжийг цаашид өргөтгөн нэмэх боломжтой.
“Education support at the Universities of Mongolia” төсөл нь МУИС, ШУТИС, ХААИС-ийн дунд цахим сургалтын студи байгуулах зорилготой бөгөөд ШУТИС болон ХААИС-д студи байгуулагдсан болно.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний зорилт 2.2-ын хэрэгжүүлэх стратеги 5-ын дагуу технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, онлайн хичээлийн агуулга, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд “Дижитал профессор студи”-н хүчин чадалд тулгуурлан багш нарын цахим хичээлийг бэлтгэж байгаа бөгөөд багш нарт зориулан цахим сургалтын үндсэн ойлголтууд, сургалт удирдлагын системийн ажиллагааны талаарх сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн мэдээллийг сургуулиудад хүргүүлсэн.
Дээрх зорилтын хүрээнд багш нар цахим хичээлийн агуулга бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж, зааварчилгаа өгөх зэргээр ажиллаж байна
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ