МУИС-ийн удирдлагууд оюутнуудаа хүлээн авах бэлтгэл ажилтай биечлэн танилцлаа

Share Button

Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, бүх хичээл танхимаар хичээллэх, дотуур байранд суралцагч хүлээн авах болсонтой холбогдуулан МУИС-ийн удирдлагууд оюутны дотуур байр болон зарим хичээлийн байраар орж оюутнуудаа хүлээн авах бэлтгэл ажилтай биечлэн танилцав.

Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан ч ариутгал, халдваргүйтгэл зэргийг холбогдох дүрэм журмын дагуу хийх, оюутнуудын тав тухтай суралцах, амьдрах орчныг улам сайжруулахад анхаарч ажиллахыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг холбогдох нэгжүүдэд даалгав.