МУИС-ийн оюутны дотуур байрны оюутнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд МУИС-ийн эмч, сувилагч нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэ, халдварт өвчин, арьс харшил, дотор, мэдрэл, шүдний эмч, сувилагч нарын хамтаар үзлэг, шинжилгээг хийлээ.
Одоогийн байдлаар нийт 430 оюутан үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. 2020 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр үзлэг, шинжилгээ үргэлжлэн явагдана.
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС