Италийн Павиагийн их сургуульд зочин судлаачаар ажиллахыг урьж байна

Share Button

Италийн 660 гаруй жилийн түүхтэй Павиагийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн төвийн нэрэмжит тэтгэлэг (CICOPS Scholarships 2021) зарлагдаж байна. Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын боловсролын байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд жилд 5 хүртэлх зочин судлаачийг 4-12 долоо хоногийн хугацаанд Павиагийн их сургуульд ажиллах боломж олгодог.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [789.56 KB]

Өргөдөл гаргагч нь хөгжиж буй орны иргэн бөгөөд их дээд сургууль болон олон улсын байгууллагад багадаа 2 жил ажилласан байх, мөн Италийн их, дээд сургуулиудад доктор болон пост докторын хөтөлбөрт суралцдаггүй байх шаардлагатай.

Материал хүлээн авах хугацаа: 2020.11.15 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг http://cicops.unipv.it/cicops-scholarships/ холбоосоор нэвтэрч үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар