Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох эсэх асуудлыг хэлэлцлээ. МУИС-ийн профессор, дэд профессор цолд нэр дэвшсэн эрдэмтэн багш нарын материалыг Ч. Лодойравсал ахлагчтай ажлын хэсэг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн шалгаж, санал дүгнэлтээ Эрдмийн зөвлөлд танилцуулан хэлэлцүүлэв. Хуралдаанаар ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсны дүнд Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 78.7%-ийн саналаар дараах эрдэмтэн багш нарт МУИС-ийн профессор, дэд профессор цол олгохоор шийдвэрлэв. Үүнд:

Профессор цол

  • Н. Батхүү (ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим)
  • Б. Болдгив (ШУС-ийн БУС, Биологийн тэнхим)
  • О. Болормаа (ШУС-ийн БУС, Химийн тэнхим)
  • П. Энхбаяр (ШУС-ийн БУС, Биологийн тэнхим)
  • Б. Энхсаруул (ШУС-ийн БУС, Химийн тэнхим)

Дэд профессор цол

  • Ч. Батцэцэг (ШУС-ийн БУС, Биологийн тэнхим)
  • Д. Сарангэрэл (ШУС-ийн БУС, Химийн тэнхим)
  • Б. Сувдаа (ХШУИС, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим)
  • Г. Цэрэн (БС-ийн Менежментийн тэнхим)

Мөн МУИС-ийн профессор, дэд профессор цолны батламж гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 15.00 цагт Дугуй танхимд зохион байгуулахаар тогтлоо.

МУИС-ийн Эрдмийн зөвлөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар