Токиогийн гадаад хэлний их сургууль 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавр болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1/N2
  • Голч оноо 3,0 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  • CV /тодорхой загвар байхгүй/
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Суралцах төлөвлөгөө татах
  • Certificate of health татах
  • Certificate of eligibility татах
  • JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /материалыг харгалзан үзэж JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ татах
  • Паспортын хуулбар
  • Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 иен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 иен баталгаа гаргана
  • 3 хувь цээж зураг

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл.

Хичээлийн хөтөлбөр:

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн  материалыг  МУИС-ийн  хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС