МУИС-ийн Бизнесийн сургууль “Компанийн засаглал”-ын гэрчилгээ олгох сургалтад суралцахыг урьж байна

Share Button

 Сургалт 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /МУИС-ийн хичээлийн V байр/-ийн 106 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Сургалт эхлэх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 30-нд 09.00 цаг

Сургалт дуусах хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 31-нд 18.00 цаг

Манай сургалтын давуу талууд:

  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
  • Тохилог сургалтын танхим (40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

СУРГАЛТАД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Энэхүү сургалтад төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар