Япон Улсын Шига их сургууль 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон Япон Улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2021 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Нийгэм-соёл антропологи, Япон хэл, хэл шинжлэл, Экологийн чиглэлээр суралцдаг байх
  3. Голч оноо 3.2 ба түүнээс дээш
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Application form татах
  2. Certificate of eligibility татах
  3. Эрүүл мэндийн бичиг татах
  4. Эрүүл мэндийн мэдээлэл татах
  5. Дотуур байрны өргөдөл татах
  6. Санамж бичиг татах
  7. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  8. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
  9. Тодорхойлох захиа /англи эсхүл япон хэл дээр/. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байна
  10. Суралцах төлөвлөгөө /англи эсхүл япон хэл дээр, шивсэн байна/
  11. Англи хэлний болон япон хэлний онооны батламж, сертификат
  12. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  13. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 хувь (зургаар болон файлаар)

Хамрагдах оюутны тоо: Нийт 4 оюутан

Сургалтын төлбөр, зардал: сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цаг

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны материалыг Шига их сургуульд илгээх ба дараагийн шатны сонгон шалгаруулалтыг Шига их сургууль хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Шига Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн  материалыг  МУИС-ийн  хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС