Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс 2020 – 2021 оны хичээлийн жилийн намрын улирлын “FACULTY WRITING RETREATS” буюу багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа бичихэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрөө эхлүүлж байна.
Уг хөтөлбөрт МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон байгалийн ухааны багш нар эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлээ бичиж эхлэх, өгүүлэл болгон хэвлүүлэхээр бэлтгэж буй судалгааны ажлаа үргэлжлүүлэх, гадаадын тэтгэлэгт сургалтад илгээх судалгааны ажлын товч танилцуулга бичих, докторын диссертацийнхаа төлөвлөгөөг боловсруулах зэрэг өөр өөрийн төлөвлөгөө, зорилготой ирж тухайн өдрийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа төвлөрөн ажиллах боломжтой.
Энэ удаагийн “FACULTY WRITING RETREATS” хөтөлбөр нь 2020 оны 10 дугаар сарын 23 өдрөөс эхлэх бөгөөд 12 дугаар сарын 18 өдрийг дуустал долоо хоног бүрийн Баасан гаригийн 12.00 -17.00 цагт МУИС -ийн номын сангийн байрны 204 тоотод болох тул багш нар энд дарж бүртгүүлнэ үү.
Уг хөтөлбөр нь одоогоор 15 хүртэл багшийг бүртгүүлсэн дарааллаар нь хамруулах боломжтой. Хэрэв багш бүртгэлд багтсан боловч оролцох боломжгүй нөхцөлд бидэнтэй нэн даруй холбогдож дараагийн багшид оролцох боломжийг олгоход туслана уу.
Уг хөтөлбөрт урилгаар оролцон зөвлөгөө өгөх багш нар :
- Д.Батсүрэн Доктор, дэд профессор /ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/ БНХАУ-ын Dunghua их сургуульд Докторын зэрэг хамгаалсан. Web of Science -д бүртгэлтэй, Томсон-Ройтерсийн индекс /IF-JCR/-тэй сэтгүүлд 15 өгүүлэл, мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 5 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.
- Ж.Батхүү Доктор, профессор /ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим/ Япон улсын Tohoku их сургуульд Докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн таван жилд Web of Science -д бүртгэлтэй, Томсон-Ройтерсийн индекс /IF-JCR/-тэй болон мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 17 өгүүлэл хэвлүүлсэн.
FACULTY WRITING RETREATS ХӨТӨЛБӨР
11:50-12:00 Бүртгэл, Faculty Writing Retreats хөтөлбөрийн тухай товч танилцуулга
12:00-14:00 Багш нар судалгааны ажлаа бичих
14:00-14:30 Coffee break
14:30-16:30 Багш нар судалгааны ажлаа бичих
16:30-17:00 Бүлгийн хэлэлцүүлэг: (Өдрийн ажлын ач холбогдол, үр өгөөжийн талаар дүгнэх
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ
75754400-1177