Академич, МУИС-ийн профессор Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлгийг гардуулав

Share Button

Академич, МУИС-ийн профессор Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлгийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн сурлагын амжилтаараа тэргүүлсэн III түвшний оюутан Д.Ринчендорж, IV түвшний оюутан Б.Бямбадэлгэр нар гардан авлаа.  Энэхүү тэтгэлгийг академичийн хүүхдүүд тасралтгүй 12 дахь жилдээ олгож байна.

Тэтгэлгийн зорилго нь МУИС-д хэрэгжиж байгаа шашин судлал, буддын гүн ухааны хөтөлбөрийг тогтвортой байлгах, дээрх чиглэлээр залуу судлаач бэлтгэхэд хувь нэмэр оруулах явдал юм.