Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул сонирхсон оюутнууд идэвхтэй оролцоно уу.
Яриа, таниулгыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хийнэ.
Хаана: 5 дугаар байрны 305 тоот өрөө
Хэзээ: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС