МУИС-ийн оюутнуудад Монгол дахь Кампус Франц төвөөс сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт болов

Share Button

“Франц улсад суралцах зөвлөгөө, мэдээлэл” өгөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны Даваа гарагт амжилттай болж өнгөрлөө. Зочин илтгэгч нар маань Францын алдартай их сургуулиудыг төгсөгч нар байв.

МУИС-ийн ГХСС-ийн франц хэл, орон судлал болон Bordeaux хот дахь Montesquieu–гийн Их Сургуулийн төгсөгч, Францын Элчин Сайдын Яамны дэргэдэх Кампус Францын төлөөлөгч Х.Ананд, Францын Sciences Po их сургуульд Францын Засгийн газрын тэтгэлгээр улс төрийн философи, Олон Улсын харилцаа/дипломат үйл хэрэг чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, одоогоор Sciences Po их сургуулийн судлаач, докторант Б.Дөлгөөн болон Монгол-Францын төвийн сургалт хариуцсан дарга Е.Манон нар хүрэлцэн ирж МУИС-ийн оюутнуудад Франц улсын тухай, франц хэл, соёл, засгийн газрын тэтгэлэг, оюутны дотуур байр, өдөр тутмын зардал болон франц дахь оюутны амьдралын тухай сонирхолтой яриа хийж оюутнуудын сонирхсон асуултад хариулж ярилцлаа.

Уулзалтад МУИС-ийн 150 гаруй оюутнууд оролцсон үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн зочдодоо баярлалаа.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС