Оюутнууд томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдлаа

Share Button

Манай улсад 10 дугаар сараас 05 дугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг учраас Оюутан, төгсөгчийн хэлтэс нь Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд МУИС-ийн суралцагчдад зориулан жил бүрийн 10 дугаар сард “Вакцинжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Оюутан, төгсөгчийн хэлтэс нь энэ хичээлийн жилийн өдөрлөгийг “ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” гэсэн уриан дор 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.


Өдөрлөгийн I дүгээр үеийг 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хоногийн цахим сурталчилгаа хийх өдрүүд болгон төлөвлөж, суралцагчдадаа Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан вакцинтай холбоотой мэдээ, танилцуулга, ДЭМБ-ын зөвлөмжүүдийг түгээж, танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.


“ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ” өдөрлөгийн II дахь үе шат болох вакцинжуулах ажлаа МУИС-ийн Эмнэлэгтэй хамтран 2020 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн 2 хоног зохион байгуулав. Бид томуу өвчний дэгдэлт идэвхждэг энэ үед ДЭМБ-ын зөвлөмж болгосон, магадлан итгэмжлэгдсэн, гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох А хүрээний Н1N1 болон Н3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг худалдан авч оюутан, суралцагчдыг вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүйгээр хамруулав.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар