“Төрийн албан хаагчийн ширээний ном IV” хэвлэгдэн гарлаа

Share Button

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачдын төрийн албан хаагчдад зориулсан цуврал номын 4  дахь хамтын бүтээлийн нээлт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

“Төрийн албан хаагчийн ширээний ном” цуврал хамтын бүтээл нь МУИС-ийн эрдэмтэд Н.Бурмаа, Б.Болд-Эрдэнэ, Г.Цэрэн, Ч.Ундрам, О.Мөнхбат, Ц.Батболд нарын санаачилгаар 2017 онд анх гарч эхэлсэн бөгөөд төрийн албан хаагчийн чадвар, мэдлэгийн менежментийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт, шинэчлэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагатай өнөө үед оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой юм. Шинэ бүтээлийн нээлтийн арга хэмжээ МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн “Public administration week” уламжлалт арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж, номын зохиогчид болон төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууд оролцлоо.

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар