“FACULTY WRITING RETREATS” хөтөлбөр эхэллээ

Share Button

Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс “FACULTY WRITING RETREATS”  буюу багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа бичихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрөө  өнөөдөрөөс  /2020.10.23-нд/ эхлүүллээ.

Уг хөтөлбөрт МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон байгалийн ухааны багш нар эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлээ бичих, өгүүлэл болгон хэвлүүлэхээр бэлтгэж буй судалгааны ажлаа үргэлжлүүлэх, докторын диссертацийн ажлаа бичих зэрэг  өөр өөрийн төлөвлөгөө, зорилготой ирж нэгэн өдөр эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажилд төвлөрөн суух боломжтой.

Энэ удаагийн “FACULTY WRITING RETREATS” хөтөлбөр нь  2020 оны 10 дугаар сарын 23 өдрөөс эхлэн  12 дугаар сарын 18 өдрийг дуустал, долоо хоног бүрийн Баасан гаригийн  12.00 -17.00 цагт  МУИС -ийн номын сангийн байрны  204 тоотод  нийтдээ есөн удаа зохион байгуулагдахаар болсон бөгөөд  19 багш бүртгүүлэн оролцож байна.

Уг хөтөлбөрийн эхний өдөр ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор  Ж.Батхүү багш  урилгаар оролцон өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа туршлагыг хөтөлбөрт хамрагдсан багш нартай хуваалцаж, зөвлөгөө өглөө.

 БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар