Хайж байна...

“XXI зууны Орос орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд урьж байна

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын дунд зохиогдох “XXI зууны Орос орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж

Нэг: Уралдааны зорилго

Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн орос судлалын салбар МУИС-ийн оюутнуудын дунд орос орныг таниулах, мэдлэг чадварыг үнэлэх орос орны тухай  мэдлэг олгох зорилгоор “XXI зууны Орос орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.   

/Эсээг орос, монгол хэлээр бичнэ/

Хоёр:  Хамрах хүрээ

Монгол улсын их сургуулийн нийт оюутан

Гурав:  Эсээ бичлэгийн уралдааныг  зохион байгуулагч

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн, орос судлалын салбар

Дөрөв:  Хугацаа   /2020-11-20/

 XXI зууны Орос орон” эсээ  бичлэгийг 2020.11.17-ны өдрийн дотор МУИС-ийн хичээлийн 2-р байрны 4 давхарт 431 тоот өрөөнд 0900-1700 цагт  хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна.

  1. “XXI зууны Орос орон” эсээ бичлэгийн сэдвийн агуулгыг хязгаарлахгүй.
  • Өөрийн бичиж буй асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх
  • Сэдвийн хүрээнд бичих.
  • Эсээ бичлэгийг бичихэд ашигласан эх сурвалжийг, тоон мэдээлэл үнэн зөв, тодорхой дурдах.
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Зөв бичгийн дүрмийн алдаагүй байх
  1. Эсээ бичлэгт тавигдах хэлбэрийн шаардлага
  • Эсээ бичлэгийн мөр хоорондын зай single, Times New Roman, 12 font-оор бичигдсэн байх;
  • Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см зайтай байх;
  • 800- 1000 үгээс хэтрэхгүй хэмжээтэй байх.

 

“Миний мэдэх Орос орон” сэдэвт илтгэлийг тэнхимээс томилсон комисс шүүнэ. Шүүгчид доорх заалтын дагуу 100 оноогоор шүүж дүнг гаргана.

Агуулга Авах оноо
1 Сэдвийн агуулга бүрэн үнэн зөв байх 20
2 Дэвшүүлсэн шинэ санаа 20
3 Хэл найруулга, бичлэгийн ур чадвар 20
4 Бүтээлч хандлага, өөрийн үзэл бодол 20
5 Сэдэв, зорилго, агуулга дүгнэлтийн уялдаа холбоо 20

Тав: Шагнал, урамшуулал:

Эхний 4 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

I байр – 100000 төгрөг, өргөмжлөл.

II байр – 70000 төгрөг, өргөмжлөл.

III байр –50000 төгрөг, өргөмжлөл.

Тусгай байр – 20000 төгрөг, өргөмжлөл.

Эсээнийхээ ард уралдаанд оролцогч өөрийн, суралцаж буй сургуулийн нэр, хаяг, утасны дугаараа дэлгэрэнгүй бичнэ үү.

Харилцах утас: 99022134, 91922232, 99253924.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар