Оюутны лиг, насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-д өндөр амжилт гаргасан оюутан тамирчдаа шагнаж урамшууллаа

Share Button
Өнөөдөр /2020.11.02/ МУИС-аас Оюутны лиг, насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-д өндөр амжилт гаргасан оюутан тамирчдаа шагнаж урамшууллаа. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Энхцэцэг нар оролцов.
Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль, оюутны лигийн 1-р дивизионд түрүүлж алтан медаль хүртсэн баг тамирчдыг нийт 4 сая төгрөг, сагсан бөмбөгийн оюутны лигийн 2-р дивизионд түрүүлж алтан медаль хүртсэн багт 1.2 сая, оюутны лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй багийг 1.2 сая, Гандболын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн эмэгтэй багийг 1.2 сая, хүрэл медаль хүртсэн эрэгтэй багийг 700.000 төгрөгөөр тус тус шагналаа.
Мөн оюутны лигийн тэмцээнд оролцсон 52 багийн 1000 гаруй тамирчнаас бэлгэдлийн гарааны 5 тамирчинд нэрлэгдсэн ХЗС-ийн оюутан Ө.Пэрэнлэйжамц, БС-ийн оюутан Г.Минжин, финалын шилдэг тоглогчоор шалгарсан ХШУИС-ийн оюутан Ц.Санчир нарыг мөнгөн шагналаар, баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш Л.Эрдэнэпүрэв, Р.Гантулга, Б.Болд-Эрдэнэ нарыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.
МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэх Монголын оюутны спортын V их наадамд оролцох оюутан тамирчдадаа амжилт хүсэн тус үйл ажиллагаа өндөрлөлөө.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар