МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Монголын оюутны спортын V их наадамд Хос алтан медаль хүртлээ

Share Button
МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн төрөлд аваргаар шалгарч багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ.
Эрэгтэй баг тамирчдаас Ө.Пэрэнлэйжамц, Б.Бат-Эрдэнэ, Т.Бат-Эрдэнэ, Ц.Санчир, Х.Мөнхтөр нарын 5 тоглогч 2021 онд болох Дэлхийн оюутны универсиад наадамд оролцох Монгол Улсын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд, дасгалжуулагчийн багт МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Шонхоруудын дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багтлаа.
Амжилт гаргасан баг тамирчдадаа баяр хүргэе.
Их наадам спортын 10 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд их наадмын дараагийн тэмцээн Гандболын төрлөөр 2020 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар