“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд урьж байна

Share Button

“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж

Эссэ бичлэгийн зорилгоДэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Ёс зүй бол амьдрах урлаг” болох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, оюутан ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Эссэ бичлэгийн хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд

Эссэ бичлэгт тавигдах шаардлага:

  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  3. Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
  4. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  5. Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
  6. Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
  7. Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
  8. Үгийн тоо 800-1000 орчим байх
  9. Эссэ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.

Шалгаруулах журам: Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:

  • Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь  (20 оноо);
  • Дэвшүүлсэн шинэлэг санаа (20 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Эссэний эхийг файл хэлбэрээр prs.num75@gmail.com гэсэн цахим хаягаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, хавтаслаж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимийн 237 тоот өрөөнд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны дотор тус тус ирүүлсэн байна.

Холбоо барих утасны дугаар: 99275753, 99003188.

Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтад  оруулахгүй болно. Шалгаруулалтад ирүүлсэн шилдэг эссэг хэвлэл мэдээллээр сурталчилж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлж олон нийтийн хүртээл болгоно.

Шагнал

  • Тэргүүн байр 1  Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
  • Дэд байр 1  Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
  • Гутгаар байр 1   Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Хурлыг зохион байгуулагч

 Монгол Улсын Их Сургууль

Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн салбар

Философи, шашин судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар