МУИС-ийн эрдмийн цол олгох хүндэтгэлийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагаас зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.
Иймд МУИС-ийн Эрдмийн цол олгох хүндэтгэлийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.
МУИС-ийн Эрдмийн цол олгох хүндэтгэлийн үйл ажиллагааны товыг тодорхой болмогц мэдээлэх болно.
МУИС-ийн Эрдмийн зөвлөл
МУИС-ийн Захиргаа