2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан “Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлж, МУИС-ийн магистр докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахисан түвшний элсэгчдэд тэтгэлэгт хамрагдах өргөн боломжийг нээсэн журам болсон.
МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн нэг төрөл болох Web of Science IF-JCR импакт фактор индекс бүхий мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, цаашид судалгаа шинжилгээ хийх сонирхолтой гэдгээ нотлон харуулсан ахисан түвшний элсэгчдийг дэмжих зорилготой 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд зарласан.
Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлгийн зарласан хугацаанд суралцагчдын ирүүлсэн материалаас эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, цаашид судалгааны ажлын үр дүнгийн байдал зэргийг харгалзан эрдэм шинжилгээний багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор 2 элсэгчийг шалгаруулав.
“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” -т шалгарсан Ахисан түвшний элсэгч
№ | Овог | Нэр |
Сургууль |
Хөтөлбөр |
Докторант |
||||
1 | Стипан | Нурбек | ХШУИС | Био- инженерчлэл |
Магистрант |
||||
2 | Ариунсайхан | Ариундэлгэр | ХШУИС | Хүрээлэн буй орчин судлал |
Ахисан түвшний сургууль
Оюутан, төгсөгчийн хэлтэс