МУИС-ийн оюутны 1,2,3,5-р дотуур байрны 1100 оюутанд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа

Share Button

МУИС -ийн оюутны 1,2,3,5-р дотуур байранд амьдарч байгаа 1100 оюутнуудыг “Ковид-19”-ийн хамар залгиурын болон өндөг цусны түргэвчилсэн  шинжилгээнд хамруулах ажлыг БШУЯ, ЭМЯ, ЭМХТ, СБД дэх МХХэлтэс, МУИС хамтран өнөөдөр /2020.12.07/ зохион байгууллаа. Уг шинжилгээнд: 

  • Оюутны 1-р байр /255 оюутан, 8 ажилтан албан хаагч/
  • Оюутны 2-р байр /267 оюутан, 11 ажилтан, албан хаагч/
  • Оюутны 3-р байр /308 оюутан, 7 ажилтан, албан хаагч/
  • Оюутны 5-р байр /270 оюутан, 10 ажилтан, албан хаагч/,  нийт 1100 оюутан, 36 ажилтан, албан хаагч хамрагдаж шинжилгэөни хариу бүгд сөрөг гарсан байна.

Шинжилгээг зохион байгуулж дуусмагц оюутны бүх байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Улаанбаатар ариутгал” ХХК хийж гүйцэтгэлээ.

Хамтран ажилласан байгууллага, албан хаагчдадаа талархал илэрхийлье.

МУИС-ийн ШУУРХАЙ ШТАБ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар