МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс оюутны байгууллага болох клубийг идэвхжүүлэх, чадавхжуулах сургалт болон шилдэг клубийн шалгаруулалтыг цахимаар зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг МУИС-ийн ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг нээж үг хэллээ. Энэ удаагийн чадавхжуулах сургалтад МУИС-ийн 34 клубийн дарга, төлөөлөгч оролцож,
- Төслийн менежмент /Менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Энх-Отгон/
- Ажлын байрандаа хэрхэн хурдан дасан зохицох вэ? /“Талант менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянхишиг/ сэдвээр сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтад хамрагдсан клубийн төлөөллүүд өөрсдийн сонирхсон асуултыг асууж ярилцлага өрнүүллээ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс клубийн тайланг үндэслэн 2020 оны шилдгийн шилдэг клубийг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад клубийн үйл ажиллагааны тогтвортой хөгжиж буй байдал, оюутнуудын оролцоо, үр дүн, тайлан зэргийг харгалзан дүгнэж шилдгийн шилдэг гурван клубийг шалгаруулав.
- 1-р байр “HACKUM”
- 2-р байр “ЗАЛУУЧУУДЫН УЛААН ЗАГАЛМАЙ”
- 3-р байр “ЭНТИМЕМА”
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС