МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилготой юм.
2020 онд МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 322 оюутанд 409.000.000 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг гардууллаа. Тэтгэлэг хүртсэн суралцагчдад цахим шуудангаар тэтгэлгийн батламжийг илгээв.
МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн нийт суралцагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.
Оюутан, төгсөгчийн хэлтэс