“Microsoft Teams-ыг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” сэдэвт сургалтад урьж байна

Share Button

МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх удирдамж”-ийн дагуу цахим сургалтын үйл ажиллагаанд зөвхөн Microsoft Teams програмыг ашиглахаар болсон билээ. МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс нийт багш нарт зориулан Microsoft Teams програмыг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах тухай сургалтыг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт 14:00 цагаас цахимаар зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Сургалтыг МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Ж.Үйтүмэн удирдан явуулна.

Сургалтын агуулга:

  • Хичээлийн анги, групп зохион байгуулах, СИСи-ээс оюутан нэмэх хасах
  • Семинар, лабораторийн групп (channel) хуваах
  • Хичээлийн материал байршуулах
  • Дуу, дүрстэй видео хичээл орох
  • Даалгавар өгөх, дүгнэх
  • Шалгалт, сорил авах
  • Програмыг оюутан-багш болон багш-ажилтан харилцаанд ашиглах
  • Уулзалт товлох гэх мэт

Хэзээ: 2021 оны 1 дүгээр сарын 28-ны Пүрэв гараг, 14:00 цаг
Хаана: Microsoft Teams ашиглан цахимаар

Сургалтын мэдээлэл, холбоос багш нарт МУИС-ийн цахим хаягаар (@num.edu.mn) хүргэгдсэн болно.

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар