Токиогийн гадаад хэлний их сургууль 2021 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавр болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2
  • Голч оноо 3,0 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Суралцах төлөвлөгөө татах
  • Certificate of health татах
  • Certificate of eligibility татах
  • JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ татах
  • Пасспортын хуулбар
  • Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  • 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 4

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/ http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html

Дотуур байрны төлбөр: сарын 60000-70000 йен

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ. Цахимаар илгээсний дараа Оюутан, төгсөгчийн хэлтсээс холбогдон бичиг баримтын эх хувийг өгөх хуваарийг тохирно.

Токиогийн гадаад хэлний их сургуулийн англи болон япон хэл дээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай доорх линкээр холбогдон танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар