БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх. Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин: англи хэл дээр явагдах хөтөлбөрт суралцах бол англи хэлний TOEFL 80, IELTS 5.5 түвшинтэй байх. Солонгос хэл дээр явагдах хөтөлбөрт хамрагдах бол солонгос хэлний TOPIK level 4, B2 түвшинтэй байх. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол англи/солонгос хэлний багшийн тухайн хэлний хангалттай мэдлэгтэйг бататгах тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай)
  3. Тодорхойлох захидал англи эсвэл солонгос хэл дээр (Багшийн гарын үсэг, тамгатай байх)
  4. Хэлний түвшин батлах батламж, сертификатын хуулбар эсвэл гадаад хэлний багшийн хэлний түвшинг бататгасан тодорхойлох захидал (багшийн гарын үсэгтэй байх)
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ (англи/солонгос хэл дээр шивсэн байна)
  6. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар явуулах (jpg өргөтгөлтэй)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  8. Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг (эрүүл мэндийн бичиг эмчийн гарын үсэг, тамгатай байна. Өргөдөл, эрүүл мэндийн бичгийг татан гараар бөглөсний дараа сканердан PDF file болгон явуулна)
    1. Seoul dormitory/Сөүл дотуур байрны өргөдөл татах (суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)
    2. Global dormitory/Глобал дотуур байрны өргөдөл татах (суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)

Суралцах хугацаа: 1-2 улирал (өөрийн хүсэлтээр)

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль: Хууль зүйн сургуулийн хөтөлбөрүүд, Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүд, Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа, Хэл шинжлэл ба худалдаа.

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Ханкүүк их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. БНСУ-д ирсэн даруйд тусгаарлалтад 14 хоног байх зардлыг /дунджаар 2,000,000 KRW/ суралцагч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 3 дугаар сарын 26-ны 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг PDF файл өргөтгөлтэй (тод харагдахуйц) болгон studentaffairs@num.edu.mn имейл хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно. Бичиг баримтын эх хувийг оюутантай цаг тохирон авна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ханкүүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар